Wednesday, May 14, 2008

...Талийгаачтай өнгөрөөсөн нэг өдөр....

За би гэдэг хүн хөөгдсөнийхөө дараа төд удалгүй бас нэгэн ажилд орлоо. Тэр эмээ маань ходоодны хорт хавдартай байсан юм. Эмчилгээгүй болоод гэртээ гарч ирсэн байсан. Үнэхээрийн сайхан эмгэн байж билээ. 4 охин нэг хүүтэй. Хүүхдүүд нь өдрийн цагаар бүгд ирж хамт байж байгаад л явна. Би шөнөдөө харж хонодог байлаа.
Эмээ овоо сайжраад найзыгаа нөхөртэй нь бүх хүүхдүүдээ дуудаад нэг оройжин покер тоглож билээ. Би ч дотороо битүүхэндээ баярлаж билээ.
Энэ найз нь 46 жил найзалж байгаа гэсэн. Хөөрхий минь ирэх болгондоо дуртай юмыг нь авчирч өгдөг байв.Тэгээд л хараад уйлаад л гараад явна.
Тэр өдрийн маргааш нь эмээ маань харин бүр дордож ярьж ч чадахаа болилоо. Хамаг бие нь байж ядтал өвдөнө. Морфин уулгаад 3 цаг орчим л жаахан намдаж унтана. 10.аад дэр энд тэнд нь ивж байж унтуулдаг байв. Сүүлдээ хөөрхий минь надаас өөр хүнийг гар хүргэхээ больсон доо.
Би хажуугынх нь сандалд унтаа сэрүү хоёрын хооронд хонодог байлаа.Гэрт шөнөдөө бид хоёроос өөр хэн ч байхгүй. гайгүй үедээ өөдөөс хараад л нүдээрээ инээдэгсэн. Хүн гэдэг мэддэггүй юм билээ.
Хумснууд нь эхнээсээ хөхрөөд бие нь хүйтэн болсон хирнээсээ зүрх нь цохилсоор. Би ч шөнө 2 цаг болоод л амруу нь моррфиноо хийгээд,чихэнд нь тосоо түрхээд л. Эмээ нүдээ ч нээдэггүй. Өглөө 6 цагт эмийг нь өгөхөөр амыг нээтэл амаар нь дүүрэн эм нь байж байдаг байгаа. Би сандраад бээлий өмсөж байгаад л амыг нь цэвэрлэж байтал том охин нь ч ороод ирлээ. Би эмээ нэг л биш байна эмчийг нь дуудах уу гэтэл за гээд эмчийг нь дуудлаа.
Эмч ирсэнээ аль хэдийн өнгөрчихсөн байна. Харин зүрх нь зогсоогүй байна гээд хүчилтөрөгчийг нь салгаад эмийгий маань зүрхийг зогсоосон юм даа.
Ингэж л би талийгаач болсоныг нь мэдэлгүй амруу нь эм цутгаад л хажууд нь хараад хонож байсан хүн дээ.
Тэр айлаас гарахад бүгд намайг тэвэрч үнсээд:Чи одоо манай гэрийн хүн шүү дуртай үедээ ирж байгаарай,чи манай гэрийн сахиусан тэнгэр шүү гэж хэлж билээ.
Ингэж будилж явсаар байгаад Хөхтолботын хэлдэгээр будилах тоо нь гүйцсэн юм байлгүй энэ одоо байгаа эмгэн,өвгөн хоёр дээрээ ирээд нэг л мэдэхэд 8 сар гаран хугацааг ардаа хийчихсэн байх юм даа.

3 comments:

Anonymous said...

Сайн уу? Болжмороо би танай гэрээр /блог/ зочлох үнэхээр дуртай.
Орж ирэх болгондоо нэг шинэ зүйлийг сурж,ойлгож,мэдрээд гардаг.Би ч гэсэн бас хүний нутагт байж үзсэн үнэхээр хэцүү үе ч байсан жаргалтай үе ч байлаа.Гэхдээ миний бодлоор амьдрал зовлон жаргал ээлжилж байж л сонирхолтой гэж боддог юм.Үргэлж аз жаргалтай байвал утгагүй ш дээ.Хэт элбэг жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай гэж гоё шүлэг байдаг даа.

Anonymous said...

ene odriin mend, erhem BUYANT busgui boljmor oo.
Taliigaach bolson emgen chamd buhii az jargalaa uldeegeed yavsaan. Huniig hairlaj, asarch baisan, asarch baigaa buhii l humuus buyantai ajil hiij baigaa yum shuu gedgiig suuliin 2 jil daraalan aav, eejee aldsan bi mash sain oilgodog bolsoon. Ooriinhoo aav eejiig asarch baigaa yum shig hun asrah yumsan gej zarimdaa bodogdoh l yum.
Bi zugeer l ta buhnii blogoor zugaalj, avgai huuhdee hicheelees ni irehiig huleedeg ajiltai boloh shiv. Buyan chini urgelj delgerch, busdad ulger duurial bolj yavaarai.

Arsun said...

Chi saihan setgeltei yumaa. amjilt huseye.