Sunday, August 24, 2008

Амьдралын ухаан гэж юу юм болоо....

Амьдралын ухаан гэж яг юу юм бол. Бүх л амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлага уу, аливаад бодолтой ул суурьтай хандах уу? Эсвэл бүүр өөр зүйл үү. Мэдэх ч юм шиг , мэдэхгүй ч юм шиг. Би боддын: Ямар ч үед хүнээрээ л байж, бусдад нэг их нэмэр болж чадахгүй бол, дараа болчихгүй юмсан л гэж. Хэн нэгэнд төвөг удаж, хүний өмнөөс амьдарч байгаа биш, аль болох өөрийнхөөрөө л болгочих юмсан гэж. Тэгтэл бас яагаад ч болохгүй юмнууд байнаа.
Хүн гэдэг чинь угаасаа л нийгмийн амьтан юм болохоор хэн нэгнээс хамааралгүй хараат бус, ганцаардмал байна гэдэг угаасаа өөрөө утгагүй зүйл миний хувьд. БИ ганцаардлаас үхтэлээ айдаг, ганцаараа би хэн ч биш шүү дээ. Хичнээн эрх мэдэл, эд хөрөнгө....өөр юу ч байсан би ганцаараа бол эцсийн эцэст өчүүхэн хорхойноос доор амьтан.
Аав минь жаахан амьдралын ухаантай, сэтгэлийн хаттай байгаарай гэж байнга хэлдэг захидаг. Тэр бүхэн нь болмоор юм шиг, болоод байгаа юм шиг хирнээ, нэг л болохгүй юм. Магад би хэтэрхий их яарч байна уу...Миний байж байгаа царай. За гээд л өнгөрнө, тэр сэтгэлийн хат нь хаана байгаа юм...тэртээ алсад намайг тойроол нисээд байна уу. Харин бусад нь хэлдэг. Үр хүүхэд, эцэг эх хайртай бүхнээсээ хол хүний газар өөдрөг байгаа чинь сэтгэлийн хатаа гэж....тэгтэл энэ сэтгэлийн хатаа бас нэг зүйл дээр гаргаж чадахгүй нумраад л байх юм. Би эсвэл тийм барьцгүй нөхөр үү.
Амьдралын ухаан л гэнэ. Угаасаа нас нэмэх тоогоор, юм үзэж мэдрэхийнхээ хэрээр аливаа зүйлд арай л уян хатан наануу цаануутай болчихдог юм шиг санагдахын. Энэ тэгээд амьрлаын ухаан мөн гэж үү???
Угаасаа хүн бүр л их бага тодорхой хэмжээний өөрийн гэсэн зорилготой байгаа...яаж хүрэх нь гол биш, яаж хүрсэн л чухал гээд бодоод байдаг. Аан нөгөө талаар хүнтэй хүнд тааруулж өөрийн өнгөөр биш бусдын өнгөөр харьцдаг болоод байдаг. Худлаа газар инээж сурч байна. Нөгөө сайхан сэтгэл минь дандаа л болохгүй бүтэхгүй гэдэг талыг эхэнд нь биш ч гэлээ ер нь л хараад байдаг болчихож. Аажим аажимаар бодол санаа минь хувьсаад л байна.
За яг үнэндээ юу бичих гээд юу бичээд байгаагаа ч мэдэхгүй элийрчийх шиг байнаа.
Богинохон ч гэлээ энэ л амьдралдаа хүн хүнээрээ л байж элээх юмсан даа гэж....

3 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хүн хүнийхээ дунд л хүн байж чаддаг юм шиг байгаа юм. Бусдаар бол нэг л амьтан юм даа. Чи бичээд яриад барагдахгүй хэрнээ уйдамгүй сэдэв хөнджээ. Олон хүн өөрийнхөө бодлыг үлдээх байхаа.

Болжмор said...

Бумэрдэнэ ахдаа блогоор минь зочиолж бодол саналаа хуваалцсанд маш их баярлалаа...

Arsun said...

Hun baih, huneeree uldehiig hicheej bainaa. Manai huduugiihun bas l saihan shuu. Neg l o'or.